Түрүүчинй долоо хоногт нэг танилтайгаа уулзаж суутал, эхнэр хүүхдэдээ заавал тусд нь Carte Vitale авах шаардлагагүйгээр, өөрийнхөө Carte Vitale доор бүртгүүлээд, эмнэлгийн үйлчилгээ авахдаа аль аль нь зөвхөн миний картыг барьж очоод үзүүлж болох зүйл ярьсан. Энэ талаар судалж үзсэнээ бичье.
Нэлээн google-дсэний эцэст хүүхдээ бүртгүүлэх форм оллоо. Доорх линк рүү ороод “Télécharger le formulaire” гэдэг дээр дарж татаж аваарай.
Demande de rattachement des enfants à l’un ou aux deux parents – Assurances maladie et maternité
Татаж авсан формоо бөглөөд шаардлагатай бичиг баримтын хамт ойролцоох CPAM(Caisse Primaire d’Assurance Maladie) гэдэг байгууллага дээр аваачиж өгснөөр, хүүхдийн чинь нэр өөрийн чинь Carte Vitale дээр нэмэгдэж, өөрийн чинь картаар эмнэлэгт даатгалтайгаар үзүүлэх боломжтой болох юм.
Шаардлагатай бичиг баримтууд
¶ Хэрвээ хүүхэд чинь sécurité sociale дугаартай бол
- Төрсөн гэрчилгээний хуулбар, баталгаат орчуулгын хамт
¶ Хэрвээ хүүхэд чинь sécurité sociale дугааргүй бол
- Төрсөн гэрчилгээний хуулбар, баталгаат орчуулгын хамт
- Пасспортын хуулбар эсвэл OFII(l’Office Français de l’Immigration et de l’Intégration) гэдэг байгууллагаас авсан эрүүл мэндийн үзлэгийн баталгаа
- Carnet de Santé буюу хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар (хэрэгтэй бичиг баримтын жагсаалтанд байхгүй байсан боловч нэмж авчрахыг шаардсан тул оруулав)
Буруу ойлгосон байж магадгүй тул юу ч гэсэн Францаар бичсэн шаардагдах бичиг баримтыг мөн доор оруулъя.
Pour les enfants nés en France ou à l’étranger mais dont vous connaissez le numéro de sécurité sociale, merci de joindre à votre demande l’une des pièces suivantes:
– une copie du livret de famille à jour ou de l’extrait d’acte de naissance de l’enfant ou, le cas échéant, une copie du document attestant que vous êtes tuteur de l’enfant ou que vous l’avez recueilliPour les enfants nés à l’étranger ou en Nouvelle-Calédonie, Polynésie Française ou à Wallis et Futuna et qui n’ont pas leur numéro de sécurité sociale, deux pièces sont nécessaires en vue de leur immatriculation:
– un document d’état civil : copie intégrale de leur acte de naissance ou un extrait d’acte de naissance avec filiation ou une pièce
équivalente établie par un consulat, authentifiée par un cachet lisible
– une pièce d’identité de l’enfant (carte d’identité ou passeport) ou le certificat de contrôle médical de l’enfant délivré par l’Office français de l’immigration et de l’intégration (OFII) dans le cadre du regroupement familial
Харин эхнэрийн хувьд, 2016 оны 1 сарын 1-ээс Puma(protection universelle maladie) гэдэг зүйл нэвтрүүлсэнээс хойш, өөрийнх дээрээ бүртгүүлэх боломжгүй болсон бололтой. Puma-г нэвтрүүлсэнээр насанд хүрсэн хүн болгон тусдаа өөрийн Carte Vitale-тай болох ёстой болсон юм шиг байна. Дараах линкээс олж дэлгэрэнгүй уншаарай.
Нэмэлт (08/06/2018):
Уг нь өөрийнхөө харьялагдах CPAM-руугаа шуудандаж болох боловч, цаг алдаж магадгүй гэж бодон, 2 хоногийн өмнө Парис дахь CPAM-руу өөрийн биеэр хэрэгтэй бичиг баримтуудаа аваад очив. Гэтэл хэрэгтэй бичиг баримтан дээрээ carnet de santé-ын хуулбар гэж бичээгүй байсан боловч, манай хүүхэд Парист байгаа гэдгийг батлахын тулд заавал тэр дэвтрийн хуулбарыг бас өгөх ёстой гэж байна. Мөн пасспортынх нь зургийг аваад өнгөтөөр хэвлэсэн боловч, заавал хар цагаанаар хувилагч машинаар(канон) хувилах ёстой гэж байна. 2 хоногийн дараа буюу өнөөдөр дараах бичиг баримтуудыг авч очоод амжилттай өгөөд ирлээ.
- хүүхдээ өөрийнхөө даатгалд оруулах хүсэлт(дээд хэсэгт татах линкийг оруулсан байгаа)
- гадаад пасспортынх нь эх хувь болон хар цагаан хуулбар
- төрсний гэрчилгээний хар цагаан хуулбар болон баталгаат орчуулга
- carnet de santé буюу хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн эх хувь болон хар цагаан хуулбар
Одоо ameli.fr-ын маань хаяг руу хүүхдийн маань мэдээлэл бүртгэгдэхийг хүлээх л үлдлээ.