Өмнөх бичлэгэн дээр, хүүхдээ өөрийнхөө даатгалд нэмэхийн тулд carnet de santé хэрэг болсон гэж бичсэн билээ. Тэгвэл энэ удаад хэрхэн авах талаар бичье.
Carnet de Santé
Энэ нь хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр бөгөөд, бүхий л өвчний түүх болон вакциний мэдээлэл энэ дэвтэрт бүртгэгдэх болно. Энэхүү дэвтрийг ойролцоох PMI(Protection Maternelle et Infantile) гэдэг газраас очиж авна. Манайхаар бол өрхийн эмнэлэгэрхүү юмуу даа. Үзүүлэхэд үнэгүй ч, маш их очертой байдаг тул эртхэн цагаа авах хэрэгтэй.
Манай хүүхдийн хувьд Японд хийлгэж байсан вакциний мэдээллээ Франц хэл дээр орчуулж өгөх шаардлага гарсан бөгөөд, тэгэхийн тулд Япон улсын ЭСЯ дээр 母子手帳(carnet de santé-ын Япон хувилбар)-оо үнэгүй орчуулуулаад аваачиж өгсөн болно. Японы ЭСЯ нь эхэндээ гадаад иргэний бичиг баримт орчуулж өгөхгүй гэж байсан ч (seriously? I paid all my taxes when I was in Japan, though гэж хэлмээр л байсан), сайн гуйсны эцэст энэ удаад зөвшөөрөхөөр болов.
PMI-ийн эмчдээ үзүүлээд, вакцины бичигээ өгснөөр carnet de santé-ээ авах болно.
DCEM (Document de Circulation pour Étranger Mineur)
Бага насны хүүхэд нь Францад оршин суухын тулд ямар нэгэн зөвшөөрөл хэрэггүй бөгөөд, харин Францаас түр хугацаагаар гараад, буцаж Франц руу орж ирэхэд энэхүү бичиг нь хэрэг болох юм.
ref: https://www.service-public.fr/particuliers/vosdroits/F2718
Манай хүүхдийн хувьд энэхүү бичгийг Парисийн préfecture de police дээр дараах бичгүүдийн бүрдүүлж өгөөд авсан болно.
- DCEM хүсэх өргөдөл (préfecture de police дээрээс авна)
- миний оршин суугчийн үнэмлэхийн (carte de séjour) хуулбар
- миний гадаад пасспортын хуулбар
- эхнэрийн оршин суугчийн үнэмлэхийн (carte de séjour) хуулбар
- эхнэрийн гадаад пасспортын хуулбар
- хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон баталгаат орчуулга
- хүүхдийн цээж зураг 2 хувь
- carnet de santé
- 45 еврогийн timbre fiscal(Монгол хэл дээр тайлбарлах гээд чадсангүй, 45 евро төлсөн баримт маягийн зүйл. Эндээс online-аар худалдан авах боложтой.)
Яагаад гэдгийг сайн ойлгоогүй ч, аав ээж 2 нь 2-уулаа байх ёстой тул, нэг нь бичгээ өгөхдөө ирээд, нөгөөх нь бичгээ авахдаа ирээрэй гэж байсан. Бид 2-ын хувьд, би бичигнүүдээ аваачиж өгөөд, манай эхнэр DCEM-ээ очиж авсан болно. 45 еврогийн timbre fiscal-ийг бичгээ өгөхдөө эсвэл, DCEM-ээ авахдаа аваачиж өгсөн эсэхээ сайн санахгүй байгаа тул, юу ч гэсэн түрүүлээд авчихаарай, угаасаа хэрэглэхгүй бол буцааж болох байх.