Токиогоос Парис руу ачаа илгээх

Бидний хувьд нийт 15 орчим хайрцаг болон чемодан илгээсэн. Нэн түрүүнд хэрэг болох зүйлүүдээ нэг хайрцганд хийгээд онгоцоор, бусдийг нь хамгийн хямдаар буюу усан онгоцоор илгээсэн юм. Онгоцоор илгээсэн нь 7 хүрэхгүй хоногийн дараа, усан онгоцоор илгээсэн ойролцоогоор 90 хоногийн дараа, 2-3 хэсэг болон ирсэн юм.

Үнийн хувьд

  • Онгоцоор явуулсан ачаа: 15 кг нэг хайрцаг 16,050 иен
  • Усан онгоцоор явуулсан ачаанууд: 10-20 кг-ын хүндтэй 14 хайрцаг болон чемодан 110,650 иен

Илгээхдээ Japan Post(郵便局)-оор илгээсэн ба, өөрсдөө гэрт ирээд авчихдаг тул, нүүлгэлтийн компаниудаас үйлчилгээгээрээ сүртэй ялгаа байхгүй.
Тиймээс, тусгай нүүлгэлтийн компани ашигласанаас илүү, Japan Post-ыг ашигласан нь мөнгөний хувьд ашигтай байх болов уу гэж бодож байна.

Анхаарах ёстой зүйлүүд

  • Илгээхээс нэлээн хэд хоногийн өмнө илгээх хуудсаа ойр байрлах Japan Post-оос авч бөглөх
  • Бүх илгээх хуудсан дээрээ заавал “Personal Effects” гэж бичих, хэрвээ бичихгүй бол Францын хил дээр гацаад, НӨАТ болох 20%-ын татвар нэхэмжлэгдэх магадлалтай
  • Францын хэл дээр бүгдийг нь задалж шалгахгүй ч, хайрцганд нь нүх гаргаад хальт шалгадаг тул, уут болон хайрцгандаа шинээрээ байгаа эд зүйлс байвал гаргах (Personal Effects-ийн тодорхойлолт нь худалдаж аваад 6-аас дээш сар хэрэглэж буй эд барааг хэлнэ)
  • Илгээх хуудсан дээрээ, хайрцган дахь эд зүйлсийн нэр болон үнийн дүнг бичих бөгөөд, хэт бага үнэ бичвэл, алга болсон тохиолдолд даатгалаас бага мөнгө орж ирэх ба, хэт өндөр үнэ бичвэл, татвар ноогдуулах тохиолдолд бичигдсэн үнийн 20%-аар бодох тул, балансыг нь олж зөв зохистой үнэ бичих
  • Японоос нийт 200,000 иен-ээс дээш үнэ бүхий ачаа бараа илгээх бол, Япон хилээс зөвшөөрөл авах ёстой тул, нийт илгээж байгаа ачааныхаа нийт үнийн дүнг 200,000-аас доош байлгахаар илгээх хуудсаа бөглөх, эсвэл илгээхээсээ өмнө тэр зөвшөөрлийг авсан байх
  • 110 вольтоор ажилладаг цахилгаан бараанууд Францад ажиллахгүй тул, 220 вольтийг 110 вольт-руу хөрвүүлдэг бууруулагч авах, эсвэл Япондоо орхиж ирэх